2021-12-10 12:06
Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2021.12.10) Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.МӨНХЖАРГАЛ: Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр Монголд төрийн байгууллагын чих дүлийрч, 11-11 төвд гомдол, санал гаргасан иргэдэд хариу өгөхөө больсон. Монгол хүн төрийн байгууллагад хандаад хариу авахаа больсон. Талбай дээр цаас өргөж зогслоо гээд 500 мянган төгрөгөөр торгож байна. […]










