01-55.jpg

2021-09-15 18:14
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг өнөөдөр эхлүүлж байна. Засгийн газар 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн […]

04-43.jpg

2021-09-15 18:02
Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо. Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5.5 сая ам.доллар байсан […]

03-49.jpg

2021-09-15 17:55
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй саяхан утсаар ярих үеэрээ түүнд биечлэн уулзах санал тавьсан боловч Ши Жиньпин энэ саналыг хүлээж аваагүй гэж “Financial Times” мэдээлжээ. Тус сонин мэдээллийг хоёр удирдагчийн ярианы талаар мэдээллэлтэй эх сурвалжуудаас авсан гэжээ. Эх сурвалжууд Байден Ши Жиньпинтэй 90 минутын турш ярилцсан. Энэ үеэр нүүр тулан дээд хэмжээний уулзалт […]

02-54.jpg

2021-09-15 17:44
Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг авлигын хэргээр шалгагдаж эхлээд 10 гаруй хонож байна. Өнөөдөр Засгийн газрын  хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Засгийн газраас өнгөрөгч долдугаар сард авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт иргэдээс газар зохион байгуулалт, олголт, чөлөөлөлттэй холбоотой гомдол, мэдээлэл […]

01-56.jpg

2021-09-15 17:22
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “И-Монгол академи” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгуулжээ. Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдах гэнэ. Үүнээс гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан […]

02-52.jpg

2021-09-15 17:20
НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас нийслэлийн хүрээний анги салбаруудын алба хаагчдад зориулан зохион байгуулж байгаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна. Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан […]

1170x630-1024x551.png

2021-09-15 17:14
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэнг энэ онд “Digital Nation-2021” нэрээр 9 дүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг арга хэмжээнд хувийн хэвшлийн 100 гаруй компани […]

01-57.jpg

2021-09-15 17:11
Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүндэт харуул жагсан угтаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн […]

02-53.jpg

2021-09-15 16:39
Эрхэм хүндэт цагдаа, цагдаагийн албан хаагчид аа. Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд эх орон, ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төрийн дархлаа, түмэн олны хамгаалалт болж яваа их үйлсэд тань талархал илэрхийлье. Тэртээ XVIII зуунаас Нийслэл […]

09-20.jpg

2021-09-15 16:30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Боловсролын салбартай холбоотой дараах шийдвэрүүд гарчээ.  Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан, -Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон […]