uer.jpg
2021-06-09 15:23
Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын зургадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс […]

oyun.jpg
2021-06-09 15:18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт саналаа өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгд, цар тахалтай амаргүй үед зохиогдон явагдаж байна. Иргэдийн оролцоо, идэвх […]

arhi.jpg
2021-06-09 14:08
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангах үүднээс өнөөдөр бүх нийтээр амарч байна. Сонгуультай холбогдуулан дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байна. Мөн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хоригложээ. […]

sanal.jpg
2021-06-09 13:38
Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргээд байна. Энэ үеэрээ сонгуулийн санал хураалтын явцад саналын хуудасны зургийг олон нийтэд мэдээллэсэн зөрчил гарч байгааг талаар мэдэгдлээ. СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх […]

zahaa.jpeg
2021-06-09 13:16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуультай холбоотойгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн: 67.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана: 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг […]

son-1.jpg
2021-06-09 12:40
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг […]

12-1024x683.png
2021-06-09 12:21
Найм дахь удаагийн  төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн явцыг хянах боломжийг СЕХ-оос иргэдэд нээж өгсөн байна. Иргэд сонгуулийн ирц ямар байгааг, ямар насныхан сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг өөрсдөө turnout.gec.gov.mn сайтад хандан харж болохоор байна. Та бүхэн сонгуулийн ирцтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

.png
2021-06-09 12:09
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар 2,087 хэгсийн хороонд сонгуулийн санал хураалтын ажил эхэллээ. Сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээг та бүхэнд танилцуулъя. СЕХ энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэлээ. Нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгаа. Бусад хэсгүүд 11:00 цагаас эхлээд дөрвөн цаг […]

198527112_330778878404146_3422052334368092462_n-1024x682.jpg
2021-06-09 12:05
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн БЗД-ийн 25 дугаар тойргийн хорооны 26-1 дүгээр хэсэгт саналаа өглөө. Энэ хэсэгт 2,636 сонгогч бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь 40-44 насныхан байна. 11.00 цагийн байдлаар ирц 19 хувьтай, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 13 хүн саналаа өгчээ. Цар тахлын амаргүй цаг үе хэдий ч өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал […]

6666.png
2021-06-09 11:58
Дараах авто замуудыг түр хугацаанд хаасан байна. Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр зам дээгүүр Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаасан. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.