Uih.png
2021-06-02 09:07
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.06.02/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн […]

zurhai.jpg
2021-06-02 09:03
Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 23. Буд гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг […]

mungu.jpg
2021-06-02 09:00
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ гэж өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс […]

park-1.jpg
2021-06-01 18:12
 Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа. Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар албаны мэдээндээ дурьджээ. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа  “Бамбарууш” кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу […]

191881598_153525250026818_1080360069658573079_n_20210601042007-1024x683.jpg
2021-06-01 17:09
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” […]

.jpeg
2021-06-01 14:52
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монголын бүх хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Бидний ирээдүй болох 1.2 сая хүүхэд ихийг сурах, эзэмших, эх орондоо тусыг бүтээх эрмэлзлээр жигүүрлэн өсөж бойжиж байна. Монгол Улсыг дэлхийн дайдад байр сууриа тамгалсан орчин үеийн хүчирхэг улс болгон […]

od.jpg
2021-06-01 14:40
Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс […]

ongots-1024x682.png
2021-06-01 14:22
Монгол Улс 2021.06.01-ний өдрөөс хилээ нээж байна хэмээн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Тэрээр “Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, […]

us.jpg
2021-06-01 13:01
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 8 хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгаалжээ. Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, […]

huuhed2.png
2021-06-01 12:59
Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. ЦАГИЙГ ХАМТДАА ӨНГӨРҮҮЛЭХ: Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж, тодорхой хүрээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан урьдын адил хүүхдийн баярыг тэмдэглэж болохгүй шалтгааныг тайлбарлаж, ойлгуулах Хүүхдийн эрүүл мэндэд тохирсон орц найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүн, аюулгүй […]