Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа.
Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар албаны мэдээндээ дурьджээ. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа “Бамбарууш” кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар төлөвлөсөн байгаа онцолсон байна.
Хүүхдийн парк нь 1965 онд анх 34.8 га газартай анх нээгдэж байсан байна. Гэвч 1990 оноос хойш 2000 он гараад Хүүхдийн паркийг хэсэгчлэн хувьд шилжүүлж эхэлсэн байна. Ингээд одоо еөрдөө 31,4 га нь үлдсэн тухай мэдээлэл байгаа юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Голомтын Д.Баясгалан энэ газарт Ulaanbaatar Village нэртэй үйлчилгээтэй орон сууц барих шийдвэр гарсан тухай ч мэдээлэл байдаг.
Тэгэхээр эдгээр газруудыг бүгдийг нь Засгийн газар зориулалтаар нь буцаан авч байгаа юу үгүй юу. Өнөөдөрийн шийдвэр дээрх асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна.
Б.Ирээдүй