2021-06-03 13:11
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Санкт-Петербург хотноо 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүрэлцэн ирэв. Б.Батцэцэг сайд Оросын Үндэсний номын санд нээгдэж буй “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд түүнчлэн Оросын Үндэсний номын сангийн ерөнхий захирал В.Г.Гронский, ОХУ-ын […]