Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 02-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 9045 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,024 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 61, 396 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 883 Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн нэг халдвар бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 140 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 288 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,854 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 121
- Хүнд 461
- Хүндэвтэр 1,714
- Хөнгөн 2,558 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 2,248 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 140 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 6,110 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Баян-Өлгий аймагт – 7
- Говь-Алтай аймагт -5
- Баянхонгор- 8
- Хөвсгөл аймагт – 1
- Ховд аймагт- 1
- Дархан-Уул аймагт – 4
- Сэлэнгэ аймагт – 9
- Орхон аймагт – 11
- Төв аймагт – 48
- Хэнтий аймагт – 4
- Дорнод аймагт – 3
- Өвөрхангай аймагт-5
- Завхан аймагт-1
- Увс аймагт-18
- Булган-18 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр