10-18.jpg

2021-06-13 18:00
Хан-Уул Эко дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нээгдлээ. Тодруулбал, Мишээл группийн 100 гаруй харилцагч байгууллага хамтран Туул голын эрэг дагуу 110,000 м2 талбайд байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Тус танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн нь Монгол Улсад ховордсон мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйлийг дахин сэргээх […]

5-3.png

2021-06-13 17:00
Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор маргааш буюу энэ сарын 14-ний даваа гаригийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүний […]

3-12.jpg

2021-06-13 16:00
ЗУРГАДУГААР САРЫН 13-НААС 17-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр зургадугаар сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын […]

1-1.jpeg

2021-06-13 15:52
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал 1.Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан 2. Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатгал, Тосгон, Галт, […]

2-13-1024x576.jpg

2021-06-13 15:00
Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх • Айл хэсэхгүй байх • 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх • […]

20.jpeg

2021-06-13 14:59
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Тухайлбал, 2021 оны зургадугаар сарын 13-16-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд Covid-19 цар тахлын халдвар эрчимтэй нэмэгдэж буй. Энэ сарын 10-ны өдөр 42, 11-ний өдөр […]

19-2.jpg

2021-06-13 14:57
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо огцом өсч, өнөөдөр гэхэд 2188 халдвар шинээр бүртгэгдлээ. Зун цаг ирж хөл, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байгаа юм. Иймээс Эрүүл мэндийн яамны зүгээс наадам тэмдэглэхгүй байх санал дэвшүүлж байгаа аж. Учир нь наадмын үеэр халдварын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Иргэд ч наадмын өдрүүдийг олон нийтээр […]

1-21.jpg

2021-06-13 14:07
Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/344 тоот тушаал батлагдан гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, […]

4-4.jpg

2021-06-13 12:30
Баянзүрх дүүргийн 24-р хороонд шинээр 300 ортой Олон улсын жишиг бүхий эмнэлэг барих 7000м2 газрын асуудал шийдэгдлээ. Шинээр баригдах эмнэлгийн хувьд 1.2 сая долларын өртөг бүхий жишиг зураг төсөв, ТЭЗҮ-ээр баригдана. Уг эмнэлгийн төсвийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт суулгахаар болжээ

covid3.jpg

2021-06-13 12:13
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Зургадугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10,400 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 2,188 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 75,310  болж нийт тохиолдол 76,084 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1498  Улаанбаатар хотод, орон нутагт нийт 683, эмнэлгээс шалгаалах долоон тохиолдол батлагдлаа.   Л.Баяр