Хан-Уул Эко дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн” нээгдлээ.
Тодруулбал, Мишээл группийн 100 гаруй харилцагч байгууллага хамтран Туул голын эрэг дагуу 110,000 м2 талбайд байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.
Тус танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн нь Монгол Улсад ховордсон мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйлийг дахин сэргээх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын явцдаа нэг ч мод, бутыг тайралгүй байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог аж.
Ийнхүү байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн нээгдсэнээр иргэд эрүүл-эко орчинд ая тухтай амарч зугаалах нөхцөл бүрдэж, Эко дүүргийн ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгджээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүрэг