sum.jpg

2021-06-11 10:08
Варшавт болж буй “Poland Open” тэмцээний 55 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж үзүүрлэжээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, […]

uuriin-ongots-1024x639.jpeg

2021-06-11 09:55
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 22:03 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 270 иргэн ирж, “Тоёоко-Инн” зочид буудалд тусгаарлагджээ. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шижлүүлэд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

osol.jpg

2021-06-11 09:54
2021 оны зургаадугаар сарын 07, 08, 09, 10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1026 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 23, Орон нутагт 6 хүн гэмтэж, Зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 8 хүний амь хохирсны […]

10-11-1024x512.jpg

2021-06-11 09:40
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд […]

20-5.jpg

2021-06-11 09:25
Өнөөдөр 10:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын байранд боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлт болно. Нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд Б.Жавхлан нар оролцоно. БШУЯ бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна. 1.8 их наядын төсөвтэй, төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилладаг энэ том салбарын төсөв хэрхэн бичигддэг, аль сумын аль […]

damba.jpg

2021-06-11 09:18
Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээллээ. Одоогийн байдлаар нөхцөл байдал амаргүй байгаа ба үерийн хамгаалалтын бүсэд 1098 айл байгаа ажээ. Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байгаа юм байна.   Л.Баяр

puten-1024x639.jpeg

2021-06-11 09:09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баярын цахилгаан илгээсэн тухай Кремлийн вэбсайт Пүрэв гарагт мэдээлсэн байна. Уг цахилгаанд “Сонгуулийн үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг батлан харууллаа. Төрийн тэргүүнийхээ хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй […]

9-1.jpg

2021-06-11 09:08
2021.06.11-нд Улаанбаатар хотод явуулын 12 , суурин 42 цэгт 99 багийн 525 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөлөө. Вакцинжуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

vac-2.jpg

2021-06-11 08:57
Зургаадугаар сарын 10-нд нийслэлийн хэмжээнд I тунд 836, II тунд 6115, нийт 6951 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.7 хувь буюу 959.773 нь I тунд, 86.8 хувь буюу 827.351 нь II тунд хамрагдаад байна.     Л.Баяр

dundaaa.jpg

2021-06-11 08:30
Дундговь аймгийн Сайншанд, дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт сумын хэмжээнд иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэг зогсолт хийж хязгаарлахаар Аймгийн засаг даргын 2021.06.10-ны өдрийн А/207 дугаар захирамж гарсан байна. Тиймээс иргэд тухайн аймаг, орон нутаг руу зорчихгүй байхыг албаныхан анхаарууллаа. Коронавируст халдварын тандалт судалгааны ажлыг зохион байгуулах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хязгаарлалт тогтоож, тэг зогсолт хийх […]