Өнөөдөр 10:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын байранд боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлт болно. Нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Сангийн сайд Б.Жавхлан нар оролцоно.
БШУЯ бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлэх гэж байна. 1.8 их наядын төсөвтэй, төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилладаг энэ том салбарын төсөв хэрхэн бичигддэг, аль сумын аль цэцэрлэг сургуульд хэдэн төгрөгийн төсөв яаж хуваарилагддаг гээд нээлттэй ил тод болох эхний алхамыг хийх гэж байна.