УИХ-ын Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ2021-05-20 10:13УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.Дэлгэрэнгүй
Египетийн Хеопсын пирамид шиг том солир дэлхийд ойртож байна2021-05-20 09:52Египетийн Хеопсын пирамидаас том хэмжээтэй аварга том солир өнөөдөр дэлхийтэй ойртохыг НАСА-гаас анхаарууллаа. Уг солир нь 88-200 хүртэлх метр диаметртэй. Солир Улаанбаатарын цагаар 18 цаг 04 минутын үед дэлхийтэй ойртоно. Дэлхийгээс сар хүртэл зайнаас 15 дахин хол буюу 5,8 сая километрийн зайд явж өнгөрнө. Цагт 83 мянган километрийн хурдтай байх гэнэ. Энэ солир дэлхийд аюул […]Дэлгэрэнгүй
Туул голд унаж осолдсон хүүгийн цогцсыг олжээ2021-05-20 09:36Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өчигдөр 18:48 цагт олсон байна. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц хэмээх газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, Баянзүрх дүүргийн […]Дэлгэрэнгүй
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн тогтоолын төсөл өргөн мэдүүллээ2021-05-20 09:34УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арваннэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн […]Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021-05-20 09:13Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд 55 суурин цэгт, 57 явуулын автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29,879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,030, II тунд 12,248, нийт 16,447 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.3 хувь буюу 928,095 нь I тунд, 54.6 хувь […]Дэлгэрэнгүй
Дэлгүүрийн хаах цагийг сунгах эсэхийг өнөөдөр шийднэ2021-05-20 09:05Тавдугаар сарын 22-ноос эхлэн долоон төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар өнгөрсөн лхагва гарагт УОК-оос мэдээлж байсан. Тодруулбал, зочид буудал, амралт сувиллын газрууд болон хоол үйлчилгээний газрууд, саун зэрэг долоон төрлийн үйл ажиллагааг нээх талаар мэдээлсэн ч яг ямар үйлчилгээг нээх эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргах юм байна. Мөн хүнсний дэлгүүр, зарим үйлчилгээ 20:00 цаг […]Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгчийн сонгуулийн үед халдвараас сэргийлэх түр журам2021-05-20 09:02Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, […]Дэлгэрэнгүй
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ2021-05-20 08:2610.00 цагт -УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Таван танхимаар биечлэн хуралдана. Үүнд: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт. 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана: -Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн […]Дэлгэрэнгүй
Дээд шүүх: Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын 4 хүнийг суллаж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар хорих шийдвэр гаргав2021-05-20 08:00Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу […]Дэлгэрэнгүй
Автобусны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг гурван байршилд хийж байна2021-05-20 07:52Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээрээ буюу нийт 52 байршилд хийж […]Дэлгэрэнгүй