Египетийн Хеопсын пирамидаас том хэмжээтэй аварга том солир өнөөдөр дэлхийтэй ойртохыг НАСА-гаас анхаарууллаа.
Уг солир нь 88-200 хүртэлх метр диаметртэй. Солир Улаанбаатарын цагаар 18 цаг 04 минутын үед дэлхийтэй ойртоно. Дэлхийгээс сар хүртэл зайнаас 15 дахин хол буюу 5,8 сая километрийн зайд явж өнгөрнө. Цагт 83 мянган километрийн хурдтай байх гэнэ. Энэ солир дэлхийд аюул учруулахгүй гэж эрдэмтэд үзэж байна. НАСА 152 метрээс доош диаметртэй, 7,5 сая километрээс цааш нисэх солирыг аюултайд тооцдоггүй.
Харин солир сарны тойрог замын радиусаас бага зайд буюу 384 мянган километр дотор нисэж өнгөрвөл аюултай гэж тооцдог байна.
Эх сурвалж: Ria.ru
Орчуулагч: Марта