chuul.jpg

2021-05-14 11:42
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.   Л.Баяр

E11-1024x576.jpg

2021-05-14 11:38
MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? Та эмчийн зааврын дагуу тодосгогч бодистой MRI оношлогоог хийлгэх тохиолдолд тодосгогч бодисын төлбөр 150 мянган төгрөгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлнө.

covid1-3.jpg

2021-05-14 11:04
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Тавдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 515 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 47,548 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын  нь 472 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 43 тохиолдол батлагдлаа.  Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан […]

ts3.jpg

2021-05-14 10:53
УБЦТС ТӨХК- аас 2021 оны 5-р сарын 14-ны БААСАН гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. /Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ/ […]

suragchin-tanhim.jpeg

2021-05-14 10:51
Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын өдрөөс эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. […]

ajliin-bairnii.png

2021-05-14 10:51
Ажлын байран дах сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал вэ? Ажил олгогч нар яагаад сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн орчинг бүрдүүлэх хэрэгтэй вэ? гэх мэтчилэн олон асуулт танд байж болох юм. Хэрэв хүн хоногт 8 цаг ажилладаг бол сард эсвэл 1 жилд хичнээн хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг бол? Хэрэв ажил олгогчид ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, […]

hav-1024x682.jpg

2021-05-14 10:47
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өчигдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн тал дахь жимсний болон усалгаатай хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой талбайн байршлыг үзэж, тариаланчидтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Тус бүс нутагт, КОВИД-19-ийн халдварт […]

h-3-1024x580.jpg

2021-05-14 10:38
Хөвсгөл аймгийн хоёр суманд өчигдөр нийт гурван удаагийн 3,8-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 19:24 цагт 4.0 магнитудын хүчтэй, 22:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Мэдээллийн дагуу Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн […]