Өнөөдөр зөвшөөрөгдсөн, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно2021-04-13 08:55Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин, хатуу хөл хорионы үеэр явах зөвшөөрөлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Б.ЭрдэнэДэлгэрэнгүй
Япон улсаас 156 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ2021-04-13 08:44Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.Дэлгэрэнгүй
Захирамж зөрчсөн дөрвөн газрын үйл ажиллагааг зогсоолоо2021-04-13 08:39Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-аас хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас дээш/ архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулсан байна. Шалгалтын явцад халдвар […]Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүх хэсгийн хороодыг камержуулна2021-04-13 08:12Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар бүх хэсгийн хороодыг камержуулах гэнэ. Сонгогчийн саналаа нууцаар илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр хэсгийн хороодын үйл ажиллагааг буулгахаар камерын өнцөг болон байршлыг байршуулна. Мөн хяналтын тооллогыг камерын бичлэгт буулгана. Энэ удаагийн сонгуулиар бүх хороодод 100 хувь хяналтын тооллого явагдана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон […]Дэлгэрэнгүй
Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авчээ2021-04-13 07:52Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилготой тарааж буй 300 мянган төгрөгийн талаар Сангийн сайд өчигдөр Clubhouse-д мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан: “Хөл хорио тавьж байгаатай холбоотойгоор иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгож байгаа. “Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн […]Дэлгэрэнгүй
Солонгосын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана2021-04-13 07:35Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс 2021 оны 4 дүгээр сарын 10-аас 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл орон даяар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх болсныг мэдэгдээд байгаа билээ. Энэхүү мэдэгдэлд төрийн болон дипломат байгууллага, НҮБ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох чиг […]Дэлгэрэнгүй
Маргааш нутгийн хойд хагаст, нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна2021-04-13 07:09Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд нутгийн хойд хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны 20 цагаас 04 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. […]Дэлгэрэнгүй
Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан хүмүүсийг шалгаж эхлэв2021-04-12 22:32СЭТГҮҮЛЧ Г.РАВЖАА Баянгол дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн байранд цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан хүмүүсийг ЭЦА-ныхан 21.00 цагийн үед илрүүлжээ. Д, М, М, Б, М хэмээх гурван залуу, хоёр бүсгүй хамтарч хууль бус үйлдэл хийсэн бөгөөд тэдниыг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах […]Дэлгэрэнгүй
ХХЕГ: Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ2021-04-12 17:39Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ. Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй, 22:35 цагт салбарын байрлалд амаржиж, 2,700 грамм хүүтэй боллоо. Тухайн газар орны хувьд сум, орон […]Дэлгэрэнгүй
PCR шнжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй боллоо2021-04-12 17:01Нийслэлийн хэмжээнд өнөөдөр (2021.04.12) дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авч байна. БГД-ийн 13 дугаар сургууль СБД-ийн 31 дүгээр сургууль ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.Дэлгэрэнгүй