2021-04-19 09:15
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бүртгэж байна. Бүртгэл 2021 оны 04-р сарын 19-ний өдрөөс явагдах тул сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой. Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв









