Норвегийн хаан V Харальдын охин, гүнж Марта-Луиза 2019 онд Америкийн бөө, Гвинет Пэлтроу, Жеймс Ван Дер Бик, Нина Добрес нарын Холливудын одод шүтээн болсон Дуректэй 2019 онд танилцжээ. Танилцсан даруйдаа тэрбээр хар арьст энэ эрд дурласнаа олон нийтийн сүлжээгээрээ мэдээлжээ.
Бөө эр түүний амьдралыг өөрчилж, ямар ч нөхцөлгүй хайр дурлал энэ гараг дээр үнэхээр байдгийг мэдэж авсан гэжээ.
“Тэр намайг ямар ч асуудал, айдасгүйгээр тэвэрдэг. Хэнээс ч илүүтэй инээлгэж чаддаг. Цэцэн ухаантай, мэдлэгээ хуваалцаж болохоор хүн. Миний найз залуу болсонд үнэхээр баяртай байна. Намайг өгөөмрөөр гэр бүлийнхээ нэг гишүүн болгосон чамдаа баярлалаа, хайрт минь. ” хэмээн гүнж бичжээ.
Марта-Луиза, Дурек нар коронавирусийн цар тахлын үеэр хол байж, саяхнаас л уулзалджээ. Дараа нь бөө эр Лос-Анжелест байдаг эдлэн рүүгээ явж, гүнж 17 настай Мод-Анжелика, 15 настай Лия-Айседора, 12 настай Эмма-Таллула хэмээх гурван охиныхоо хамт Норвегид үлджээ.
Тэгвэл саяхнаас гүнж Норвегиос явж, хайртай хүн дээрээ нүүж очихоор болсноо мэдэгдсэн аж.
“Цар тахлын үеэр нүүе гэхэд хэцүү байсан. Гэхдээ нүүх нь ойлгомжтой. Мэдээж охид маань надтай хамт явна. Гэхдээ бид Норвегид байдаг гэрээ зарахгүй. Яагаад гэвэл төрөл төрөгсдөө эргэж, энд амарна” хэмээн хааны гэр бүлийн гишүүн тэрбээр хэлжээ.
Марта-Луизагийн нөхөр, 15 жилийн турш хамт амьдарсан зохиолч Ари Бес нь 2019 онд амиа егүүтгэсэн юм.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март