2021-03-26 11:07
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. Гуравдугаар сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 14936 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Ингээд 437 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа. […]