Тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж дөрөвдүгээр сард нийт 12 тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй 2100 орчим монгол иргэнээ татан авахаар төлөвлөж буйг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Сөүл рүү долоо, Токио руу хоёр, Франкфурт руу хоёр, Истанбул руу нэг удаагийн тусгай нислэг үйлдэх юм.
Тухайлбал, ирэх сарын 1-нээс БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн, 6-нд Япон улсын Токио хотоос 160 иргэнээ татан авна. Мөн ирэх сарын 7-нд БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн, 10-нд БНТУ-ын Истанбул хотоос 250 иргэнийг тусгай нислэгээр татан авахаар төлөвлөжээ. Ирэх сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийн дэлгэрэнгүйг дараах зурагнаас авна уу.
Б.Эрдэнэ