Untitled-design-18.jpg

2021-03-14 10:48
Үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 15,182 хүнийг өчигдөр коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Ингэснээр манай улсад дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99.228 хүнийг вакцинд хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажиллаж байна. Б.Эрдэнэ

ccd0d4204c22752ddc4b35201128705f.png

2021-03-14 10:26
Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх даваа гаргаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны автозамын мэргэжилтнүүд, сайдын зөвлөхөөс бүрдсэн ажлын хэсгийн баг өчигдөр газар дээр нь очиж замын бүтээн байгуулалт хийх газрыг чөлөөлсөн байдалтай танилцлаа. Одоогоор, замын газар 100 хувь чөлөөлөгдсөнөөр 4 урсгалтай автозам барих бүх боломж бүрджээ. Энэ талын бүрэн мэдээлэл болон зам засварын ажлын […]

160224661_934687927360322_8996968689271498942_n.jpg

2021-03-14 10:19
БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж дууслаа. Тус барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авав. Ингэснээр хоёр ээлжиндээ хоёр мянга орчим хүүхдийн сурах орчин сайжирч байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар манай улсад 7 сургууль, 1 цэцэрлэг барьж өгч байгаагаас 4 нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бол […]

1tsas.jpg

2021-03-14 08:00
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутгаар цасан шуурга шуурч, маргааш өдөр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Увсын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн […]