БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж дууслаа. Тус барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авав. Ингэснээр хоёр ээлжиндээ хоёр мянга орчим хүүхдийн сурах орчин сайжирч байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газар манай улсад 7 сургууль, 1 цэцэрлэг барьж өгч байгаагаас 4 нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бол үлдсэн 4 нь энэ онд ашиглалтад орно. Үүний эхнийх нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж байна.
Баянзүрх дүүрэгт хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Яамны төлөөлөл бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж тодорхой үүрэг даалгаврыг хугацаатай өгөв. Мөн хүн хүчээ нэмж ажиллахыг зөвлөмж болгов. Энэ онд улсын хэмжээнд 100 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.
Эх сурвалж: БШУЯ