zuunhangai.jpg
2021-02-12 10:55
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана. Энэ ажлын хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын […]

146873306_3413456782100096_2019106370319009871_n.jpg
2021-02-12 10:46
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна. Энэ дагуу өчигдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө. […]

7-1.jpg
2021-02-12 10:14
Ковид-19 цар тахлаас үүдэн уламжлалт Цагаан сарын баяраар олон хүн нэг дор цуглуулалгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа билээ. Сар шинээр азай буурлуудад хүндэтгэл үзүүлэн очиж золгох боломжгүй ч цахимаар золгож болох юм. Монгол Улсын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байна. […]

unnamed-9.jpg
2021-02-12 10:03
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар 13 чиглэлд 159 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой үүссэн асуудалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй болохыг онцлов. Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 41600 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Ер нь хөл […]

148493874_3639783249467844_4846835460747543408_o-1024x567.jpg
2021-02-12 10:00
Амар байна уу, Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Цагаан сарын баяр бол Монголчууд та бидний хувьд улс эх орны минь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, […]

149103786_271328487947718_8101628329612844823_n.jpg
2021-02-12 09:38
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ, “Ашдын бэлгэтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна. Эх оронд минь төдийгүй эргэх дэлхийн хүн төрлөхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авч ирлээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 […]

811bbe0f6a71c93de2579eb3ce05ba4b-1024x683.jpg
2021-02-12 09:17
Гэр бүлээрээ сайхан битүүлж, сайхан шинэлээрэй!!! XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлье. Цагаагчин үхэр жил эрүүл энх, элбэг хангалуун, эрх тэгш, чөлөөт амьдралыг иргэн бүр хүртэж, хариуцлагатай, ёс зүйтэй төр засаг улам төлөвшиж, сэтгэл амгалан, итгэл дүүрэн байхыг Монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Цахимаар золгож хайртай бүхнээ хамгаалъя. Монгол Улсын Их Хурлын […]

148967072_467308347758874_6823611625153698947_n.jpg
2021-02-12 08:30
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг нийслэл даяар өрнүүлж байна. Нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд Аудитын газраас хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныхантай цахимаар санал солилцлоо. Хөл хорионы хязгаарлалтаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талаар туслалцаа үзүүлж хамтарч ажиллах болно гэдгийг Аудитын […]

erun.jpg
2021-02-12 08:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. “Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ! Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ! Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь […]