Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 22.00 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт 45.351 хүнийг хамруулжээ. Үүнд:
Багануур -79
Баянзүрх -9812
Баянгол -7672
Хан-Уул -4505
Чингэлтэй -4530
Сүхбаатар -4499
Сонгинохайрхан -12.248
Налайх -2006 хүн шинжилгээнд хамрагджээ.
Л.Баяр