2021-02-23 10:12
Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс бууруулж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авахаар болсон байна. Ингэхдээ зайлшгүй шаардлагатай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэг тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой аж. […]