ОБЕГ-ын чадавхыг бэхжүүлэх, агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд БНФУ-аас Монгол Улсад “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр Онцгой байдлын ерөнхий газарт агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас эхний ээлжинд нийлүүлж буй “Airbus ЕС-145” загварын хоёр нисдэг тэргийг танилцуулах ёслолыг энэ сарын 22-нд тус компани өөрийн байрандаа зохион байгуулжээ. Ёслолд Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгч оролцлоо.
Б.Эрдэнэ