unnamed-30.jpg

2021-01-05 13:58
Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийлээ. Энэ удаад “Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийж байна.

large.jpg

2021-01-05 13:46
Оросын сексологич эмч Евгений Кульгавчук  Sputnik радиод өгсөн ярилцлагадаа Ковид-19 туссан хүний бэлгийн цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг мэдээлжээ. Мэргэжилтний хэлснээр коронавирусийн дараа дотно харьцаанд ч зарим хязгаарлалт бий болдог гэнэ. Ингэхдээ халдварын дараах нөхөн сэргэх үзэгдэл өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан харилцан адилгүй байна. Уушгийг нэлээд цар хүрээтэй өвчлүүлсэн бол нөхөн сэргэх гэж дор хаяж хагас жил болно. Тэгэхээр […]

134955001_452900852406109_4536724564110855071_n.jpg

2021-01-05 13:38
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, жинд эргэлзэх хэрэггүй гэдгийг албаныхан хэлж байна. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад мөрддөг стандартыг мөрддөг юм. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний 25 кг савлагааны шуудай жижгэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. […]

870x489_0x37_detail_crop_20210105050034_8342ffa9_a36ebb7d1da3bed849b4a8a4d76f6d7549849139f9f7c36deb3816d8747ee8b3.jpg

2021-01-05 13:11
Eurasia Group консалтинг компаниас 2021 онд дэлхий нийтэд учрах гол эрсдэлүүдийг жагсаажээ. Жагсаалтын тэргүүн эгнээнд “хуваагдсан Америк” орон орсон байна. Байденыг засгийн эрхэнд гарах үед АНУ-ын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа аж. Хоёрдугаарт коронавирус оржээ. Цар тахал дэлхий нийтийн тайван сайхан амьдралд саад болж байгаа. Тэгвэл үүний улмаас баян, ядуугийн ялгаа улам нэмэгдэнэ гэж шинжээчид […]

unnamed-42.jpg

2021-01-05 13:02
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд: 1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох: […]

5ff3eb777da5e.jpeg

2021-01-05 12:57
Нийслэлийн товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд 5180 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол  илрээгүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. НЗДТГ

achit.jpg

2021-01-05 12:43
“Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан байна. Тиймээс 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэдээллээ. Л.Баяр

em-1024x682.jpg

2021-01-05 12:37
2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдсан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 25 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх […]

za.jpg

2021-01-05 12:21
Иргэн та халдвараас сэргийлж цахим үйлчилгээг сонгоорой. Та www.burtgel.mn сайтад нэвтэрч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9 лавлагаа, 1 хуулбар буюу нийт 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.