120561400_3709494139101490_2365533001184712246_o-1024x683.jpg

2020-10-05 10:27
Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын 2.2.5 дахь зорилт “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын […]

bolno.jpeg

2020-10-05 10:13
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг […]

cb02332f89f9fe7d5466a8a1bd34b10b_x3.jpg

2020-10-05 10:12
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөдөө орон нутагт ажиллаж буй томилолтынхоо хоёр дахь өдөр Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийн, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр УИХ-ын үйл ажиллагаа, бодлого, зорилт, ойрын үед хэлэлцэн батлахаар төлөвлөж буй хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм. Тэрбээр ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, […]

anh1.jpg

2020-10-05 09:55
2020 оны 09 сарын 30-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг хоёр ташааны тараагуур судасыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт Монгол улсад анх удаа өөрсдөө бие […]

MIAT_Mongolian_Airlines_JU-1021_Boeing_767-34G_ER_26997144595-1024x683.jpg

2020-10-05 09:41
Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл ес, найман өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 29 иргэн, дөрвөн жирэмсэн эмэгтэй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн иржээ. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын […]

awilga.jpg

2020-10-05 09:37
Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд хэдэн албан хаагчийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт татсан байна. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон […]

tsasan-shuurga.jpg

2020-10-05 09:33
2020 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,   9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. […]

said.jpg

2020-10-05 09:25
Энэ сарын 7-ны өдөр манай улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан билээ. Тэгвэл тус айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлохоор болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон […]

04-2-6wzpknf4t5e5183q4gamfdp961tuiu1jeuwtbfrvuio-1-6wzzsufvwjf9idy2gfummmucqmdjbxf1x9695qij6tc.jpg

2020-10-05 09:20
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг Тайшир сумын нутагт орших “Гэгээн” нууранд зохион байгууллаа. Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Д.Батчулуун удирдан явуулсан бөгөөд алба хаагчид 5-15 метрийн […]