Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл ес, найман өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 29 иргэн, дөрвөн жирэмсэн эмэгтэй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарласан байна.