updown2020-09-23 11:42
f1ce0ac1-ba9a-4efc-9579-07c6109bd0ad-1024x683.jpg
1min0
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Энэ хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол […]

updown.mn2020-09-23 11:27
5e992a49b5ddd-2-1.jpeg
1min0
Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1,406 хүнд шинжилгээ хийхэд 1,405 хүнд коронавирус илрээгүй. Нэг хүний давтан шижилгээнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн нь есдүгээр сарын 17-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор […]

updown.mn2020-09-23 11:14
hun1.jpg
1min0
Есөн настай охин бусдын гарт, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэргээс улбаалан өчигдөр /2020.09.22/ -ны өдөр “Лантуун дохио” ТББ-ын залуус “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг зохион байгуулагч Ч.Ганжавхлан хэлэхдээ “Хууль тогтоомжийг буруутгах биш чи өөрөө яг юу хийсэн юм гэдэг асуулт үүсэж байна. […]

updown.mn2020-09-23 10:58
heden-1024x486.jpg
1min0
Дундговь аймагт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсан иргэн амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газарт байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. […]

updown2020-09-23 10:43
5f5ae4ea5f60d-1.jpeg
1min0
Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн […]

updown.mn2020-09-23 10:27
bat.jpg
1min0
Нью-Йорк хотноо “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээрх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг […]

updown.mn2020-09-23 10:20
umguulugch-1024x639.jpeg
1min0
Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан Өмгөөлөгчдийн Холбооны […]

updown2020-09-23 10:19
261444-23092020-1600820695-571411651-дарга.jpg
1min0
Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцсон юм. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион […]

updown2020-09-23 10:02
176168b6ef871e2cb292f5b53c5b1e66_x3.jpg
1min1
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай […]