2020-04-17 10:18
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн […]









