Тусгай нислэгээр 50 орчим тонн шаардлагатай эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслүүд ирлээ

2020-04-17 09:461min
94344906_246938063156678_2138785385742860288_n (1)

Засгийн газрын захиалгат тусгай үүргийн онгоц өчигдөр эх орондоо газарджээ. Улмаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь уг нислэгээр 50 орчим тонн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд болон эм бэлдмэлийг авчирлаа.

Тодруулбал, коронавирусийн шинжилгээний иж бүрэн лабораторийн төхөөрөмж, эрүүл мэндийн сорьц, амны хаалт, хамгаалалтын хэрэгслийг тус нислэгээр тээвэрлэж авчирсан байна.

Шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирлаа