2020-03-13 14:49
БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг Хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа ГХЯ-нд болов. Уг аянд Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс 391.6 сая төгрөгийн хандив цуглуулжээ. […]