Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн шинэ үзүүлэлтүүдээ танилцуулав. Манай улсын ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дундаж цалин 2019 оны эцсийн байдлаар 1.2 сая төгрөг болж өсжээ.
Тэгвэл аль салбарын дундаж цалин хэдэн хувиар өссөнийг танилцуулж байна:
- Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 122 мянган төгрөгөөр өсөхөд:
- Хүн хөлслөн ажиллуулдаг8 өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 139 мянган төгрөг,
- Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 163 мянган төгрөг,
- Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 427 мянган төгрөг,
- Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 181 мянган төгрөг,
- Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 115 мянган төгрөг,
- Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 102 мянган төгрөг,
- Боловсролын салбарынх 121 мянган төгрөг,
- Мэдээлэл, холбооны салбарынх 149 мянган төгрөг,
- Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 124 мянган төгрөг,
- Барилгын салбарынх 148 мянган төгрөг,
- Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 101 мянган төгрөг,
- Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 185 мянган төгрөг,
- Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 144 мянган төгрөг,
- Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны дөрөвдүгээр улирлаас 3.3 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 69 хувиар нэмэгджээ.
Ажил мэргэжлээр ангилан авч үзвэл техникч, туслах дэд мэргэжилтнүүд хамгийн өндөр буюу сарын 1.5 сая төгрөгийн цалинтай байна.