1669a7ba2f3ac15c8431fe4bf3d53d77b08205d5-1024x597.jpg
2020-02-24 11:07
Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль,  цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл  Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас […]

unnamed-3-7.jpg
2020-02-24 10:57
Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг. Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас, эдмэршсэн эд зүйл нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно. Цагаан сараар […]

05-13.jpg
2020-02-24 10:35
Хятадын “CCTV” телевизэд ажиллаж байгаа сэтгүүлч, яруу найрагч Батмөнхийн Занданхүүгийн Бээжин хотод тогтоосон хөл хорионы дэглэмийн тухай цахим хуудастаа тэмдэглэсэн нийтлэлийг хүргэж байна. …Хотхоны үүдэнд очиж хүргэлтээр ирсэн хүнсээ авчихаад буцаад орох гэсэн чинь саатуулагдчихсан. Хоёр цаг үйлээ үзэж, үглэж дуулж, нус нулимс болсны эцэст харуулын албан дээр ажиллаж байгаа Онцгойгийнхонтой хамт хотхоны конторт очин […]

coronavirus-south-korea-2-ap-rc-200222_hpMain_16x9_992.jpg
2020-02-24 10:34
Хоёрдугаар сарын 24-ний 10:12 цагийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна. Өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тоо 602, нас баралт 6 байсан бөгөөд даруй 161 тохиолдлоор нэмэгдээд байна. Харин нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ.

251552-24022020-1582506847-315124780-korea_korona2.jpg
2020-02-24 10:23
Эрүүл мэндийн яамнаас БНСУ-аас ирсэн иргэдийг иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, айл орноор хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй, гэртээ 14 хоног байж өөрийгөө тусгаарлах хэрэгтэйг зөвлөлөө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийн 80086829, 100 дугаарын утсанд хандах юм байна. БНСУ-д коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 23 цагийн байдлаар халдварын тохиолдол 602-т хүрч, халдварын улмаас амиа алдсан хүний тоо зургаад […]

unnamed-19.jpg
2020-02-24 10:14
Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ хуралдах гэж байна. Хуралдаан Төрийн ордон буюу Шадар сайдын өрөөнд 14.00 цаг эхлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өсөн байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын хуралдааныг шуурхай хуралдуулахаар болжээ.

img_20190917_140239.jpg
2020-02-24 10:13
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 1. Сумьяа гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ […]

Winter__Festival_Ulaanbaatar1_Mongolia.jpg
2020-02-24 09:51
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булганы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар […]

03-18.jpg
2020-02-24 08:41
Өчигдөр (2020.02.23) 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн 2, нэг гэр бүлийн 4, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ. Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх […]