byasalgal.jpg

2019-10-22 17:05
Бясалгал бол хийх юмаа олж ядсан хүний ажил биш юм. Энэ бол стрессээс салгадаг, нойр хэвийн болгодог, санаа сэтгэл тайвшруулдаг бодитой арга юм. Бясалгал хийснээр хүн эргэн тойронд байгаа ертөнцөө огт өөр өнцгөөр харж эхэлдэг. Орчин цагт бясалгалын олон эерэг үр нөлөөг эрдэмтэд үргэлжлүүлэн нээсээр байна. 1. БЯСАЛГАЛ ТАРХИЙГ ЗАЛУУ ХЭВЭЭР ҮЛДЭЭДЭГ Хорин наснаас хойш […]

16-17.jpg

2019-10-22 16:25
Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон. Тус хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна. […]

15-13.jpg

2019-10-22 15:18
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр (2019.10.22) Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын хэрэгжилттэй холбогдуулан парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй уулзалт хийв.  Эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Улсын Их Хурлын даргын 2014 оны есдүгээр сарын […]

14-12.jpg

2019-10-22 15:01
Удахгүй тоглолт нь болох зар түгээд байгаа дуучин Т.Ариунаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт  оролцон “Тэнгэр шиг бай” тоглолтын, магадгүй өөрийнхөө амьдрал уран бүтээлийн гол цөмийг уудлан ярилаа. Сонирхолтой нь тэд таван жилийн өмнө мөн нэвтрүүлгийн дэлгэцээр уулзаж ярилцаж байсан бол энэ удаа дуучин Т.Ариунаагийн 10 жил “хүлээлгэсэн” тоглолтын талаар ярилцлаа. Дуучин тэр тусмаа он […]

Untitled-23-1.jpg

2019-10-22 14:55
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн өдөрлөгт […]

Untitled-22-1.jpg

2019-10-22 14:44
Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр /2019.10.22/ төрийн албаны шалгалт хэрхэн авагдах талаар мэдээлэл хийлээ. Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан. Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 1- 30-ны өдрийн […]

Untitled-21-2.jpg

2019-10-22 14:39
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчиллаа. Хэргийг тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин хоёр хүний хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий […]

13-14.jpg

2019-10-22 14:32
Япон улсын Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио дахь эзэн хааны ордонд болж байна. Тус улс нь эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй энэхүү баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Мөн энэ өдөр нийслэлдээ баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис хар салхи […]

Untitled-17-2.jpg

2019-10-22 14:18
Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймагт цас орсон байна. Үүний улмаас Увс аймагт нийт таван машин цасанд боогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид татаж гаргажээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо “Бөхмөрөн” сумаас Улаангом сумын чиглэлд явж байсан нийт 16 том хүн, 3 хүүхэд […]

Untitled-16-2.jpg

2019-10-22 14:11
Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн […]