2019-10-22 18:30
Ерөнхийлөгч Дональд Трамп шаардлагатай бол Туркийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна гэж Даваа гаригт (2019.10.21) АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео CNBC сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч аравдугаар сарын 14-ний өдөр Сири дэх “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаатай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан билээ. […]










