Ерөнхийлөгч Дональд Трамп шаардлагатай бол Туркийн эсрэг цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна гэж Даваа гаригт (2019.10.21) АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео CNBC сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч аравдугаар сарын 14-ний өдөр Сири дэх “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагаатай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай захирамжид гарын үсэг зурсан билээ.
Аравдугаар сарын 17-нд болсон АНУ, Туркийн яриа хэлэлцээний үеэр талууд цэргийн ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцээрт хүрч, Турк улс 120 цагийн хугацаатай гал зогсоохыг зөвшөөрсөн. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс “Туркийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй бөгөөд Сирид гал бүрэн зогсвол одоо үйлчилж буй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцална” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER