Онолын физикч Альберт Эйнштейний бизнес эрхлэгч Кливленд Дожид атомын бөмбөгийг устгахыг уриалсан дөрвөн захидлыг Нью-Йоркийн Bonhams дуудлага худалдаанд 12 мянган фунт стерлингээр оруулжээ.
Эйнштейн АНУ-ын Ерөнхийлөгч Фланклин Делано Рузвельтэд захидал бичиж, түүндээ нацистын Германтай дайтахдаа атомын бөмбөг хэрэглэх шаардлагатайг дурдаж байсан юм. Гэвч Хирошима, Нагасакид атомын бөмбөг хэрэглэсэн үр дагаврыг хармагцаа эрдэмтэн үүнийг хүн төрөлхтнийг аймшигт аюул заналхийлэл гэж нэрлэх болжээ.
“Манай соёлын иргэншлийн хувь заяаг дээсэн дөрөөн дээр тавьчихаад байна” хэмээн Эйнштейн захидалдаа өгүүлжээ. Кливленд Дож ч цааш нь үй олноор нь устгах зэвсгийг эсэргүүцэх хөдөлгөөнийг дэмжигчдийн нэг болсон юм.
Эх сурвалж: iz.ru