tsag-agaar.jpg

2019-09-16 09:34
Малчид, иргэд, тариаланчид,хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. […]

4-16.jpg

2019-09-16 09:32
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Ажлын хэсгийн хуралдаан: Есдүгээр сарын 16-ны Даваа гарагт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд. […]

3-19.jpg

2019-09-16 09:13
Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Казакстан улсад үзүүлсэн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэснийг Монголын […]

2-20.jpg

2019-09-16 09:06
Нийслэлийн айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс өгөхөөр болжээ. Айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг есдүгээр сарын 15-наас холбодог. Харин албан байгууллагууд халаалтаа аравдугаар сарын 1-нээс өмнө урьдчилан авахыг хүсвэл энэ талаарх өргөдлөө “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хүргүүлж, гэрээ хийснээр дулааны эрчим хүчид холбогдох боломжтой юм байна. Одоогийн байдлаар нийслэлийн 800 гаруй […]

1-27.jpg

2019-09-16 09:02
Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил […]