Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн Казакстан улсад үзүүлсэн амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэснийг Монголын паралимпийн хороо албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.