13-nastai.jpg

2019-06-05 10:52
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товогийн-Ар” гэдэг газар тус сумын харьяат 13 настай охин М явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон. Түүнийг алга болсны маргааш нь энэ талаарх мэдээллийг албаныханд мэдэгдэж, дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт […]

atg.jpg

2019-06-05 10:30
Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг эрх бүхий албан тушаалтан, байгууллага хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахгүй байна гэж АТГ мэдээллээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай […]

boroo.jpg

2019-06-05 10:17
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2019 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойш […]

hurs.jpg

2019-06-05 10:11
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулахаар болжээ. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго […]

3e926495d50e03feb75b23501b5ac199.jpeg

2019-06-05 10:05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим […]

erdenet.jpg

2019-06-05 09:57
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2019.06.04) хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн […]