mal-hamgaalah-san.jpg

2019-05-01 17:42
Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо. Мал хамгаалах сан 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн […]

tsetserleg.jpg

2019-05-01 17:18
Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахаар боллоо. Уг асуудлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ […]

baigaliin-museum.jpg

2019-05-01 17:09
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг Засгийн газраас дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст нь даалгалаа. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт […]

ETT.jpg

2019-05-01 17:02
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 09 дүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна. Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” […]

hugjliin-bank-1.jpg

2019-05-01 17:00
Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Засгийн газраас Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ […]

japan-king.jpg

2019-05-01 16:20
Япон улсын угсаа залгамжлах хунтайж Нарухито өнөөдөр /2019.05.01/ хаан ширээнээ заларч тус улсын 126 дахь эзэн хаан боллоо. Өдгөө 59 настай Нарухито нь өчигдөр /2019.04.30/ өөрийн хүсэлтээр хаан ширээнээс буусан Акихито хааны ууган хүү юм. Ийнхүү Япон улсад Рэйвагийн нэгдүгээр он эхэлж байна. Токио дахь Хааны ордонд Нарухито үе уламжилж ирсэн хаан төрийн тамга, илд […]

gemt-etgeed.jpg

2019-05-01 16:11
Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ. Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн […]

baatarbileg-yo.jpg

2019-05-01 15:54
Эрхэм хүндэт сайд танд Улс орны хөгжлийн гол үндэс суурь, өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүр байж болох маш их хариуцлагатай, хүндхэн, эрсдэлтэй басхүү нэр хүндтэй ажилд тохоон томилогдсонд хожимдсон ч гэсэн баяр хүргэе. Монгол хүн бүрийн сурч боловсрох, ажиллаж амьдрах угтан ирэх ирээдүй ямар байх нь эрхэм сайд таны үзэл бодол, үг хэл, ажил хөдөлмөр, аливаа шийдвэр […]

tahal.jpg

2019-05-01 15:43
Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өнөөдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийж эхэллээ. Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин […]

tsereg-tatlaga.jpg

2019-05-01 15:37
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, […]