5tolgoi.jpg
2018-08-01 17:30
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумьяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах […]

orona.jpg
2018-08-01 17:26
Ажил эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаарх нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллахыг Хууль зүй дотоод хэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон гэргүй, тэнэмэл […]

budaa.jpg
2018-08-01 17:22
 -Тостой аяга тавгийг будаа угаасан усаар угаавал тос толбо нь гарахдаа сайн, хэрвээ тос толбо нь дэндүү их тогтсон бол дээр нь бага зэргийн цуу нэмээд угаавал амархан арилдаг. -Бохир хувцасыг будаа угаасан усанд дэвтээгээд угаавал саван хэрэглэхгүйгээр хир буртгийг нь арилгаж чаддаг байна. -Будаа угаасан усаар тостой болсон гэрийн хэрэгслийг угаавал өнгөлөг сайхан болдог. […]

uls.jpg
2018-08-01 17:13
“Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив. Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд […]

olgii-sumn.jpg
2018-08-01 17:12
Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, […]

nom.jpg
2018-08-01 17:05
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, UB Public Library – Хотын Төв Номын Сан хамтран зохион байгуулдаг “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 10-16 цагийн хооронд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох гэж байна. Өдөрлөгийн үеэр ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын […]

zam-1.jpg
2018-08-01 17:05
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн төв зам сүүлийн өдрүүдэд орсон аадар борооны улмаас нэлээдгүй эвдрэлтэй болсон. Иймд Нийслэлийн авто замын хөгжлийн газар дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ хороотойгоо хамтран хариуцсан зам талбайг сэргээн засварлаж эхлээд байна.

danshiga.jpg
2018-08-01 17:05
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас […]

tarvaga.jpg
2018-08-01 16:56
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, 3 хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, Хэнтий аймагт 14 тарвага, 26 хавх, 5 буу, 1 автомашиныг хурааж, […]

tiim.jpg
2018-08-01 16:48
Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”(International Youth Photo Festival)-д энэ оноос эхлэн Монгол улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Тус фестивал нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээ өрсөлдөн оролцдог Ази-даа хамгийн том гэж хэлж болох гэрэл зургийн фестивал юм. Монгол талаас […]