bz.jpeg

2018-04-16 12:12
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад стандартын шаардлагыг хангуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой аттестатчиллын шалгалтыг зохион байгуулж байна. Уг шалгалтыг 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байгаа юм. […]

Untitled-2.jpg

2018-04-16 12:03
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бичсэн Эх дагина Ц.Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” романы нээлт “Аз хур” номын их дэлгүүрт боллоо. Зохиолч долоон жилийн өмнөөс Эх дагины тухай романыхаа судалгааны ажлыг эхэлж, Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, Балдан Брэвун хийд зэрэг бусад […]

sugalaa.jpg

2018-04-16 11:37
 Өнөөдөр, 12:20 Фитнес клубын салбарт тэргүүлэгч Голден жем клуб нь нийт үйлчлүүлэгч нартаа ээлжит бэлгээ задаллаа. Тус фитнес клубын таван салбарын аль нэгийг сонгон 3 сар фитнес клубд хичээллэх 200.000 төгрөгийн үнэтэй Азын сугалаатай эрхийн бичгийг худалдан авч үйлчлүүлснээр сугалаанд оролцох боломжтой болох аж. Сугалааг Голден жим фитнес клубын бүх салбараас худалдан авч болох гэнэ. […]

bulgan.jpg

2018-04-16 11:31
Сангийн дэд сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төслөө боловсруулж дууссан уу? -Энэ ажлын хүрээнд Сангийн яамны зүгээс 5,000 гаруй хүний хүрээнд 40 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, 5,000 орчим санал хүлээн авсан байна. Мөн аймаг орон нутгийн татварын байгууллагууд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион […]

bujig.jpg

2018-04-16 11:13
Тайзнаа давхих  адуун сүрэг. Тэд монгол морины эд хавийг гайхуулан хурдал­на. Янцгаан үүрсч, туу­рай нь тачигнана. Цогтой байна, золбоотой байна. Энэ бол монгол хүний ухаанаас ундарсан “Жороон жороо” бүжгийн оршил билээ. Бид морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Хөвгүүд хөлд орох цагаасаа хүлгийн зоон дээр өсч, хурдан удмын унаганууд нь эхийнхээ […]

karatate.jpg

2018-04-16 11:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга болов. Тэрбээр Кувейт улсад энэ сарын 6-7-нд зохион байгуулсан Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээний 90 кг-д өрсөлдөж аваргын алтан медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Д.Өлзий […]

china_moon.jpg

2018-04-16 11:04
Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийхээр энэ оны сүүлчээр “Чанъэ-4” сансрын аппаратыг хөөргөнө хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Чанъэ-4” газардсаны дараа гараг хоорондын станц дэлхийтэй холбоо тогтоох аж. Хятадын үндэсний сансрын удирдах газрын мэдэгдсэнээр, Дэлхийн байгалийн дагуул болох саран дээр биологийн туршилт хийх ажлыг “Сарны жижиг биосфер” хэмээх туршилтын хүрээнд явуулж байгаа бөгөөд үүнийг […]

67.jpg

2018-04-16 11:02
Таны фэйсбүүкийн мессенжерт “Марк Цукерберг байна” хэмээх мессеж нэг удаа ч болов ирсэн гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүст зогсоо зайгүй ирж бухимдуулаад байгаа энэхүү мэдээлэл албан ёсны мэдээлэл биш бөгөөд энэхүү эвлүүлэг видеог хийн тараасан хуудас уг видеог ердөө тоглоом гэдгийг мэдэгдээд авсан. Фэйсбүүк цаашдаа төлбөртэй хувилбар нээх талаар ам нээж байсан удаатай ч энэхүү […]

muis.jpg

2018-04-16 10:56
Монгол Улсын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх шинэ журмаа баталлаа. Элсэлтийн бүртгэлийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар буюу цахим хэлбэрээр хийх юм. Нэг удаагийн бүртгэлийн хураамжаар МУИС-ийн бүрэлдэхүүн 5, салбар 2 буюу нийт долоон […]

nar.jpg

2018-04-16 10:51
Нарны гадагргууд титмэн хэлбэртэй гурван нүх үүссэнийг эрдэмтэд бүртгэсэн ба энэ нь дэлхийд соронзон шуурга үүсгэж болзошгүй гэж “Science alert” сэтгүүлд мэдээлжээ. Ийм нүх үүсэх нь нарны идэвхжилтын 11 жилийн мөчлөгт түгээмэл тохиолддог бөгөөд энэ үеэр үүсдэг салхи дэлхий рүү чиглэвэл манаай гаригт соронзон шуурга үүсгэдэг аж. Үүний улмаас эрчим хүч хэлбэлзэх, хиймэл багуулын харилцаа […]