nnna.jpg

2018-02-06 18:20
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пёнчаны өвлийн Олимпийн нээлтэд оролцохоор ирсэн БНАСАУ-ын албан ёсны удирдагч буюу БНАСАУ-ын Ардын дээд бүгд хурлын дарга Ким Ён Намтай уулзахаар болжээ. Ким Ён Нам Пёнчанд болох өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын 22 тамирчинтай төлөөлөгчийг тэргүүлж ирж байгаа билээ.Хойд Солонгосын Үндсэн хуульд зааснаар БНАСАУ-ын Ардын дээд бүгд хурлын дарга […]

biga.jpg

2018-02-06 17:33
Хятадын эрдэмтэд атомын шумбагч завиндаа хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Шинэ технологийн ачаар цэргийн чухал шийдвэр гаргах үйл явцыг хөнгөж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажиллагаа илүү сайжрах юм. Шумбагч завин дотор ажиллаж буй багийн гишүүд битүү орчинд хэдэн сар байсны улмаас хүчилтөрөгчийн өлсгөлөнд нэрвэгдэж, стресст ордог учир ийм төслийг хэрэгжүүлэхээр шийджээ.

nooluur.jpg

2018-02-06 17:14
Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс […]

Tsagaan.jpg

2018-02-06 17:06
Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов. Нийслэлээс орон нутагт шилжин мал аж […]

oyutan.jpg

2018-02-06 16:58
Засгийн газрын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр болж “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгох, Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Ноолуур” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж […]

us.jpg

2018-02-06 16:34
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар усыг хэмнэлттэй ашиглах техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн төлөөллийн санал, санаачилгыг сонсож, яамнаас энэ талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулах уулзалт боллоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий энэхүү уулзалтад БОАЖЯ-ны яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, харьяа байгууллага […]

nuruu.jpg

2018-02-06 16:23
Хүний хамгийн гол тулгуур эрхтэн бол нуруу юм. Иргэдийн 80 орчим хувь нь ямар нэгэн шалтгаанаар нуруу өвдөх зовиуртай  байдаг гэсэн судалгаа бий. Хамгийн түгээмэл өвчин гэгдэх нурууны өвдөлтийн үед гэрийн нөхцөлд буруу дэглэм, хэт удаан суух, хэвтдэг зэргээс ангижирч дасгал хөдөлгөө хийж, хоол ундаа зохистой хэрэглэх нь хамгийн зөв арга гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж […]

tsas.jpg

2018-02-06 16:02
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр хоёрдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд […]

utaa.jpg

2018-02-06 15:50
Сонгинохайрхан дүүргий нутаг дэвсгэр Орбит гэх газарт цонхоо гялгар уутаар хааж, цементэн шалтай хүйтэн байшинд хоёр хүүхдийн хамт амьдардаг эмэгтэйн зураг сошиалд цацагдсан. Хөнжилдөө ороогдон хэвтэх хоёр хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй н.Нарангэрэл нарт хүмүүс сайхан сэтгэлийн гараа сунгаж  байшинг нь засварлаж байна. “Утааны эсрэг ээж аавууд” фэйсбүүк группийн хэсэг гишүүд тэдэнд тусалж, н.Нарангэрэл бүсгүйг хоёр хүүхдийнх нь […]

Li-man.jpg

2018-02-06 15:29
Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс “Samsung”компанийн дэд ерөнхийлөгч Ли Чэ Ёныг шоронгоос суллажээ. Солонгосын шүүхээс өнгөрсөн наймдугаар сард “Samsung”-ийн тэргүүнийг 6,38 тэрбум ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж байсан юм. Мөрдлөг шалгалтын үеэр энэ мөнгийг Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчийн найз бүсгүй Пак Кын Хёд охиных нь морин спортын сургалтын төлбөрт зориулан өгсөн гэнэ. Давж заалдах […]