Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүхээс “Samsung”компанийн дэд ерөнхийлөгч Ли Чэ Ёныг шоронгоос суллажээ. Солонгосын шүүхээс өнгөрсөн наймдугаар сард “Samsung”-ийн тэргүүнийг 6,38 тэрбум ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж байсан юм. Мөрдлөг шалгалтын үеэр энэ мөнгийг Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчийн найз бүсгүй Пак Кын Хёд охиных нь морин спортын сургалтын төлбөрт зориулан өгсөн гэнэ. Давж заалдах шатны шүүхээс Ли Чэ Ёны хэргийг шалгаж үзээд шийтгэлийн хугацааг нь таваас 2,5 жил болгон бууруулсан байна. Ийнхүү 2017 оны хоёрдугаар сараас хоригдсон “Samsung”-ийн тэргүүн эрх чөлөөтэй боллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн