51.jpg

2017-12-13 10:04
Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалангийн баталсан удирдамжийн дагуу  өнөөдөр (2017.12.12) Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгтээр ахлуулсан бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллалаа. Удирдамжид хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудыг […]

02221.jpg

2017-12-13 09:55
Дорнод Сибирийн технологийн удирдлагын их сургуулийн аспирант Л.Билэгжаргалтай ярилцлаа. -“Солонгос стандартаар барьсан барилга, “Итали хийцтэй барилга” гээд ярих юм. “Канад технологи оруулж ирлээ” гээд канад хаус барьж . байна. Эргээд энэ нь банканд үнэлгээ доогуур, шатах нь хурдан байдаг гэх мэт сөрөг үр дагавартай байх юм. Тэгэхээр манай улсын стандартад нийцэхгүй байгаа юм шиг. Ер […]

trump-and-coca-cola-ap.jpg

2017-12-13 09:20
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп жижиг ч атугай шүүмжлэлийг хэт хүндээр хүлээн авдаг нь зурагтын нэвтрүүлэг олон цаг сууж үздэгтэй холбоотой гэж “The New York Times”-ын сэтгүүлчид үзэж байна. Тэдний гэрчилж буйгаар Цагаан ордны тэргүүний цагийн хуваарь төгс гэж хэлэхэд хэтийдэхээр хүнд гэнэ. Тодруулбал, Трамп өглөөг CNN, MSNBC зэрэг өөрийг нь хамгийн их шүүмжилдэг […]

politsiya-italii.jpg

2017-12-13 09:10
Италийн цагдаагийн газар Калабригаас “Ндрангет” мафийн бүлэглэлтэй холбоотой гэх 48 хүнийг саатуулжээ. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн “Интерфакс” дамжуулсан байна. Саатуулагдсан этгээдүүдэд хуйвалдаан хийсэн, хууль бусаар зэвсэг авч явсан гэж буруутгасан байна. Ингээд 44-ийг нь түр хорьж, үлдсэнийг нь гэрийн хорионд оруулжээ. Эрэл, нэгжлэгийн үеэр цагдаагийнхан 25 сая еврогийн эд зүйлс […]

japan.jpg

2017-12-13 09:00
Японд Америкийн цэргийн алба хаагч асан Чарльз Роберт Женкинс 77 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1965 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын зэвсэггүй бүсээс БНАСАУ руу оргож, Хойд Солонгост 40 орчим жил амьдарсан юм. Женкинс 24 насандаа Вьетнамтай дайтах хүсэлгүй, мөн цэргийн урт удаан албанаас залхаж, Хойд Солонгос руу оргох шийдвэр гаргажээ. Тухайн үед тэр түрүүч цолтой […]

ATG.jpg

2017-12-12 16:46
Ард иргэддээ аюулгүй, чанарын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн хэрэглүүлэхийн төлөө хяналт шалгалт хийх үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын байгууллага энэхүү үүргээ умартсан бололтой. Уг нь хаана л чанаргүй бараа, хэрэглэгчийг хохироосон үйлдэл байна тэнд энэ байгууллага очиж асудлыг шийдэн, ард иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, нэр төртэй хүргэж байсан цаг саяхан. Гэтэл одоо хүн бүр энэ байгууллагад […]

tatvar.jpeg

2017-12-12 16:40
НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа. Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ? Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад […]

urchuud.jpg

2017-12-12 16:25
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2017.12.12) Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, гишүүн Ж.Цолмонхүү, Б.Нямхүү нарыг хүлээн авч уулзав. Монгол Улсад орчин цагийн дүрслэх урлаг үүсч хөгжсөний 75 жилийн ойг энэ сарын 16-нд тэмдэглэх гэж буйг тохиолдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэж, Монгол орны хөгжил, түүх, өв соёлын илэрхийлэл болдгийн хувьд дүрслэх урлагийг […]

hog.jpg

2017-12-12 16:19
Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ. Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко […]

deeltei-arhi.jpg

2017-12-12 15:32
“Хар Чингис”, “Алтан Чингис” гээд нэг хэсэг их хааныхаа нэрийг архинд залж, Монгол гэсэн нэрээ гутааж байсан үйлдвэрлэгчдэд энэ нь багадсан бололтой. Бүр сүүлдээ хүндлэн дээдэлдэг үндэсний хувцсандаа халдаж эхэлжээ. Аливаа улс орон хүндэлж дээдэлдэг зүйлсээ 10 хорын нэг гэгддэг хар архинд тусгадаггүй. Харин “АПУ”-гийнхан түүх соёлоо гутаан доромжилж ханаагүй бололтой, үйлдвэрлэж буй архиндаа дээл, […]