Дээлтэй архи дэгжирхэл үү, доромжлол уу?

2017-12-12 15:32
deeltei arhi

“Хар Чингис”, “Алтан Чингис” гээд нэг хэсэг их хааныхаа нэрийг архинд залж, Монгол гэсэн нэрээ гутааж байсан үйлдвэрлэгчдэд энэ нь багадсан бололтой. Бүр сүүлдээ хүндлэн дээдэлдэг үндэсний хувцсандаа халдаж эхэлжээ.

Аливаа улс орон хүндэлж дээдэлдэг зүйлсээ 10 хорын нэг гэгддэг хар архинд тусгадаггүй. Харин “АПУ”-гийнхан түүх соёлоо гутаан доромжилж ханаагүй бололтой, үйлдвэрлэж буй архиндаа дээл, малгай тохсон нь олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж байна.

Зарим хүн “Монголчуудаа архинд живүүлэх гээд байгаа юм уу” гэсэн бол нэг хэсэг нь “Энэ архийг битгий худалдаж аваарай” гэж захижээ.

Харин хөгжилтэй талаас нь харсан олон нийтийн сүлжээ хэрэглэгч “Нэг босс нь “Батхүү, чи хүн шиг архи хийгээд ир” гэсэн чинь мань хүн ийм шилтэй архи хийжээ” гэж хошигножээ.

Үнэхээр архиндаа дээл, малгайдаа өмсүүлсэн нь дэгжирхэл үү, аль эсвэл доромжлол уу?