Хүмүүс гар утсаа хэрхэн барьдгийг эрдэмтэд судалж үзээд, ямар зан араншинтай болохыг нь үүгээр илрүүлж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай Line Today-д мэдээлсэн байна.
Хүмүүсийг гар утсаа яаж барьдгаар нь дөрөв ангилж болно. Харин та аль ангилалд хамаарахаа мэдэж аваарай.
А.Гар утсаа нэг гартаа барьж, текстийг эрхий хуруугаараа оруулж байвал:
Олон ажлыг зэрэг амжуулдаг болохыг тань гэрчилнэ. Та бол зохион байгуулалттай, зарчимч, юу танд сайн, муу вэ гэдгийг сайн мэддэг. Сонсохоос илүүтэй ярих дуртай. Гэхдээ та хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Хуурамч, жинхэнэ хайрыг ялгаж чаддаг. Хайртай хүнийхээ төлөөг юу ч хийхэд бэлэн байдаг.
В.Утсаа хоёр гараараа барьж, эрхий хуруугаараа бичиж байвал:
Та найдвартай хамгаалалт байхыг хүсдэг. Анхаарал, халамжаар дутаж явдаг хүн байна. Та юу мэдэрч байгаагаа тэр бүр илэрхийлэх хүсэлгүй. Тиймээс хайртай хүн тань таны хайр анхаарлаар дутах бололтой. Аль болох зөөлөн дулаан байж, юу бодож санаж яваагаа хүмүүст харуулахаас битгий ичээрэй.
С.Гар утсаа хоёр гараараа барьж, хоёр эрхий хуруугаараа бичиж байвал:
Та аймхай хулчгар бөгөөд байнга айж, шаналж явдаг. Танд өөрийг тань 100% дэмжих хүн хэрэгтэй. Хэрвээ та найдвартай хүний дэмжлэгийг хүртлээ л бол өөртөө итгэлтэй болно. Хайртай хүндээ үнэн сэтгэлээсээ дурладаг бөгөөд өнгөрсөнд болсон таагүй зүйлийг амархан мартах чадвартай.
D.Утсаа нэг гараараа барьж, нөгөө гарынхаа долоовор хуруугаар бичиж байвал:
Та чимээгүй, тогтуун хүн юм. Та бусдын сайн сайхны төлөө бүхнийг золиослоход ч бэлэн байдаг. Олон хүнтэй газар дургүй, тайван, танил газартаа байхыг илүүд үздэг. Түүнчлэн танд хайр дурлал гэдэг чимээгүй диваажин юм. Таны тэвчиж чаддаггүй ганц зүйл бол нулимс. Ялангуяа ойр дотныхоо хүмүүсийн нулимсыг эмзэг хүлээж авдаг. Хайртай хүмүүсийнхээ хийсэн алдааг маш хурдан уучилж чаддаг.