emneleg.jpg

2017-12-08 16:14
Олон улсын стандартын дагуу 10 мянган иргэн тутамд нэг түргэн тусламжийн баг үйлчлэх ёстой. Гэтэл нэг сая 400 мянга гаруй хүнтэй нийслэл хотод өдөрт 40-өөд баг л үйлчилдэг байна. Иргэдийн хувьд түргэн тусламж удаан ирдэг гэж гомдоллох шалтгаан нь үүнээс болдог аж.Саяхан гэхэд түргэн тусламж дуудсанаас хойш 50 минутын дараа ирэх үед хүүхэд эндсэн хэрэг гарсан байна. […]

kkk.jpg

2017-12-08 15:57
Биткоины ханш дахин бүх дээд амжилтаа эвдлээ. Энэ удаад нэг нэгж криптовалютын ханш 15 мянган ам.доллараас дээш хүрч өссөн байна. “Coinmarketcap” цахим криптовалютын талбарын мэдээллээс үзэхэд пүрэв гарагт ханшийн өсөлт 18.06 хувьтай байжээ. Өчигдрийн байдлаар нэг биткоин 15.066 ам.доллар байна. Өглөө нь 14 мянган ам.доллар дөнгөж хүрч байсан биткоины ханш гуравхан цагийн дотор 1000-аар нэмэгджээ.

tulgaa-1.jpg

2017-12-08 15:42
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр“Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр […]

511-2.jpg

2017-12-08 15:23
Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт  Халдварт өвчин судлалын хойно баригдаж байгаа барилга дээр өнөөдөр (2017.12.07)их хэмжээний гал гарлаа. Яг одоо Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар анги цурманд оруулахаар ажиллаж байна.  

chun.jpg

2017-12-08 15:05
Өмнөд Солонгос улс БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгах тусгай отряд байгуулахаар болжээ. Энэ тухай “Коммерсантъ” сонинд мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын удирдлагууд тус улсын 2018 оны батлах хамгаалах төсөвт Ким Чен Уныг устгах зардал гэж албан ёсоор оруулсан гэнэ. Энэ дагуу 340 сая вон буюу 310 мянган долларыг мянган хүний бүрэлдэхүүнтэй отрядын сургуулилт, зэвсэг, тоног […]

putin.jpg

2017-12-08 14:55
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Тэрбээр өмнө нь ийм шийдвэр гаргах болсноо товчхон зарладаг байв. Харин 2017 онд нэр дэвшиж буй тухайгаа зарлах хэв маяг нь өөрчлөгдсөн байна. Энэ удаад тэрбээр нэг өдрийн дотор хоёр удаа олны өмнө Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж зарлалаа. Владимир Путин Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлэх […]

pppo.jpg

2017-12-08 14:39
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү […]

nara.jpg

2017-12-08 14:05
УИХ-д нэрээ дэвшүүлж амжсан дуучин Нараг хүмүүс андахгүй. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа нэгэн хэвлэлд хандаж “Хөвсгөр болсон ч мэргэжлээ солиогүй шүү” хэмээн залруулга нийтэлжээ. Мөн ”Nara Boutique гэх өөрийн нэрээр брэнд гаргасан бололтой юм шүү.

ghy.jpg

2017-12-08 13:50
Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг […]

amai.jpg

2017-12-08 13:38
Дэлхийн 86  орноор аяласан Амай буюу Ж.Золбаярын бие эрс муудаж бөөрний үйл ажиллагаа нь  бүрэн зогсчээ. Энэ тухай мэдээг тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.  Нийт 11 жилийн турш  аялж Монгол бадарчин гэх цолыг зүүсэн Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болсон байна. Дэлхийн долоон […]